Орчин цагийн хүн үүсээд магадгүй нэг сая жил өнгөрсөн байх. Энэ хугацаанд хүн биологийн хувьд, оюун ухааны хувьд, зан байдал тэр дундаа идэж байгаа хүнснийхээ хувьд бараг өөрчлөгдөөгүй байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хамгийн их өөрчлөгдсөн зүйл бол түүний хэрэглэж байгаа багаж зэвсэг юм. Жирийн чулуу ба орчин үеийн автомат бууны зориулалт нь адил юм. Жирийн хүрз, аврага том ухагч машины зориулалт угтаа адил. Ганцхан энэ машин өдөрт 240000 куб.метр хөрс хуулдаг бол хүрзээр 4 куб.метрийг л хуулна. Гайхалтай нь эдгээрийг аль алиныг нь ганц хүн л ажиллуулна.
Орчин үеийн хамгийн том тээвэрлэгч машин400 тоннын даацтай 100 км-т 790 л түлш хэргэлэнэ. Өөрийнх нь жин 250 тонн.
Хүний багаж хэрэгсэл яагаад ийнхүү хүчирхэг болов ихгэснээрээ ямар ач холбогдолтой вэ?
Багаж хэрэгсэл хүчирхэгжиж, боловсронгуй болсон нь хүний мэдлэгийн хүрээ цаг ямагт өссөнтэй холбоотой. Хүчирхэг багаж хэрэгслийн ач холбогдол нь гагцхүү хүний хүчийг хэмнэж байгаад оршино. Өөрөөр хэлбэл техникийн дэвшлийн ачаар хэдэн арван мянган хүний хийх ажлыг нэг л хүн хийх болсон байна. Эндээс чөлөөлөгдсөн хүмүүс хүнд хэрэгтэй өөр олон шинэ, шинэ бүтээгдэхүүнийг хийх бололцоотой болж байна. Хүчирхэг техникжсэн нийгэм хамгийн өргөн хэрэглээтэй байдгийн нууц энэ юм.
Манай нийгэм өндөр, баялаг хэрэглээтэй байхын тулд манай үйлдвэрлэлийн салбар өндөр бүтээмжтэй, хамгийн орчин үеийн механикжсан, автоматчагдсан байх ёстой. Ийм үйлдвэрүүдэд мэдлэг чадвартай инженерүүд хэрэгтэй. Инженерүүд бол нийтээрээ өргөн, баялаг, чанартай хэрэглээтэй байх нийгмийн тулах гол багана мөн.
Механик инженерүүдийн үнэ цэнэ.
Дэлхийн хөгжсөн бүх орон инженерийн хөдөлмөрийг хамгийн өндөр үнэлж, тэнд механик инженерүүд нийгмийн хамгийн өндөр хэрэглээтэй анги, давхаргад хамаарагддаг. АНУ-д механик инженерүүдийн цалин 43000$ байхад хуульчдийн цалин 23000$ байдаг.
Монголд ямар байгаа нь бидэнд тодорхой байгаа. Үнэндээ манайд чадваржсан мэргэжлийн инженер, техникийн ажилтаннууддаа дэлхийн жишигт хүрсэн цалин өгөх боломж зарим салбарт байгаа нь харагддаг. Жишээ нь Оюу толгойд нийт ажиллагсдын 10% болох гадаад ажиллагсдын сарын цалингийн фонд 6 сая $ байхад 90% болох монголчуудын цалингийн сан 3 сая $ байгаагаас ийм дүгнэлт хийж болох юм. Энд ажиллаж байгаа уурхайчин хаанахынх байхаасаа хамаарахгүйгээр адилхан л өрмөө бариад хад чулуу ухаж байгаа шүү дээ. Цахилгаанчин гэхэд адилхан л саатал гарсан техникийг засаад л зогсож байдаг. Гагцхүү манай гэрээ хийдэг эрх мэдэлтэнүүд энэ асуудалыг санаатай эсвэл мэддэггүйгээсээ болоод ор тас орхидог. Гэтэл яг үнэндээ монголын баялаг монголдоо үлдэх нэг үндсэн эх булаг нь манай ажилчдын цалин юм.
Гэхдээ манай уул уурхайн салбарын ажилтангуудын цалин дэлхийн жишигт хүрэх нь лав юм.
Инженер юу хийдэг вэ?
Бүх төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, зэвсгийг техникийн механикийн шинжлэх ухааны аргуудыг ашиглан хийц, бат бэхийн тооцоог хийж, зохион бүтээнэ.
Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, зэвсгийг үйлдвэрлэх суурилуулах нөхцлийг тогтоож, удирдан гүйцэтгүүлнэ.
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг хариуцан удирдан зохион байгуулна.
Онцгой чадвар шаардах туршилт, судалгаа, тохиргоо, угсралтын ажлыг гардан гүйцэтгэнэ.
Инженер хүний багаж зэвсэг.
Орчин үед инженерүүд гайхамшигтай өндөр нарийвчлалтай, төрөл бүрийн зориулалттай, хэдэн арван км. квадрат талбайг хамарсан томоос эхлээд зүүний үзүүр дээрч багтах бичил багаж хэрэгслүүдийг ашиглаж байна. Гэхдээ хамгийн гол зэвсэг нь техникийн шинжлэх ухааны онол, арга юм. Техникийн механикийн шинжлэх ухаан инженер хүний уураг тархи гэж болно. Түүний зохион бүтээх, тооцоолох хамгийн гол зэвсэг нь юм. Инженер хүнээс техникийн механикийг салгавал компьютерээс хардыг нь авсантай адил юм.
Техникийн механик бол шинжлэх ухаан юм.
Техникийн механикийн шинжлэх ухаан нь:
Онолын механик
Материалын эсэргүүцэл
Машин механизмийн онол
Деталь машин зэрэг шинжлэх ухаануудыг өөртөө багтаасан нэг цогц, үнэн гэдэг нь техникийн хөгжлөөр шалгагдсан шинжлэх ухаан юм.
Оюутан монголын хууль, эдийн засаг, филосопийн шинжлэх ухаанд эргэлзэж болох юм. Харин техникийн механикийн шинжлэх ухаанд огтхон ч эргэлзэх ёсгүй. Гагцхүү өөртөө энэ шинжлэх ухааныг ойлгох чадвар байгаа эсэхэд л анхаарал хандуулах ёстой. Хүн хэдийгээр бурхны гайхамшигт бүтээл мөн боловч авъяас чадвар нь өөр өөр юм. Механикийг ойлгоход авъяас хэрэгтэй.
Техникийн механик бол оюутныг чадваржуулах хүчирхэг хэрэгсэл юм.
Суралцах хугацаандаа техникийн механикийн бүх хичээлүүдийн онол, ойлголт, зарчмуудыг шаргуу чармайж тухайн үед нь ойлгож чадсан, бодлого даалгавар, төслүүдийг өөрөө шаардлагын дагуу хийж байсан бол чамд бие даан техникийн тооцоо хийх чадвар аяндаа суусан байх болно. Үүнтэй зэрэгцэн эмх цэгцтэй бичдэг, шаардлагын дагуу зурдаг, нарийн төвөгтэй асуудлыг бие даан ойлгодог болсон байх болно. Хамгийн гол нь чи асуудлын голыг ойлгодог болсон байх болно. Нэг үгээр оюутан та оюун ухааны хувьд хөгжсөн байх болно.
Техникийн механик бол оюутныг сахилгажуулах хэрэгсэл юм.
Техникийн механикийн бүрэн курсыг судалснаараа та инженер хүний ‘ХАР АЖЛЫГ’ хийж сурсан гэсэн үг юм.
Та шаргуу, хөдөлмөрч хүн болсон байх болно.
Та тэсвэртэй тогтож сууж ажиллаж чаддаг болсон байх болно.
Хамгийн гол нь өөртөө итгэлтэй болсон байх болно.
Хөгжсөн сэтгэх чадвар, хуримтлуулсан мэдлэг чадвар, хөдөлмөрч шаргуу, өөртөө итгэлтэй болж төлөвшсөн зан чанарынхаа ачаар зөвхөн техникийн салбарт төдийгүй хаана ч инженер хүн амжилт гаргаж чадсан олон жишээ байдаг.
Эртний гүн ухаантнууд Аристотель, Архимедээс эхлээд Ньютон, Эйнштейн байгалын шинжлэх ухаан тэр дотроо механикийн шинжлэх ухаантай нэр нь салшгүй холбоотой юм.
Техникийн механик бол урлаг юм.
Урлаг гэдэг бол нарийн зохицол юм. Механикийн тооцооны үр дүнд ямар нэг эд анги хамгийн төгс хэлбэрээ олж чаддаг. Эндээс төгс болгоны цаана нарийн нямбай зохицол, түүнийг бий болгох чимхлүүр тооцоо байдаг гэсэн шууд дүгнэлт гарч байна.
Төгс зүйлийг бий болгодог гэдэг утгаасаа гадна өөрөө шинжлэх ухааныхаа хувьд, арга аргачлалынхаа хувьд үнэхээр гайхалтай урлаг юм.
Хүмүүс гүүрээр гарч байхдаа айдаггүй. Тэд эвдрэхгүй гэдэгт нь итгэдэг. Нүдэнд харагдахгүй боловч салхи, хурдатгалтай хөдөлгөөн, хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй ачаа зэрэгээс тулгуурууд болон, зангилаанууд дээр үүсэж байгаа хүчнүүдийг тодорхойлж, улмаар гүүрний элетентүүдэд үүсэж байгаа дотоод хүчнүүдийг олж эндээсээ гүүрээ бүхэлд нь хэмжээний хувьд тодорхойлоод цаасан дээр бий болгосон гүүр амьдрал дээр нурахгүй байна гэдэг өөрөө гайхамшиг юм. Механикийн шинжлэх ухааны ачаар бид айх аюулгүйгээр техниктэй харьцдаг. Энэ бол техникийн ажиллагааны хувьд найдвартай бат бэх байдал юм. Механикийн шинжлэх ухааны ачаар бид бас эдийн засгийн хувьд хамгийн бага зардлаар бий болсон өндөр бүтээмжтэй техникийг хэрэглэдэг. Энэ бол техникийн үр ашигтай байдал юм. Механикийн шинжлэх ухааны ачаар тоног төхөөрөмж бат бэхийн ба үр ашгийн төгс зохицолд ордог. Энэ бол урлаг юм.
Техникийн механик бол мэргэжлийн хичээлүүдиийг судлаж, ойлгох гол түлхүүрүүдийн нэг юм.
Техникийн инженер болохоор суралцагчийн гол зорилго бол суралцсан мэргэжилдээ эзэн болох явдал билээ. Үүний тулд өөрийн мэргэжлийн хичээлүүдээ гүнзгий ойлгож судалсан байх ёстой.
Мэргэжлийн хичээлүүдээ гүнзгий ойлгож судалсан байхын тулд техникийн механикийн хичээлүүдийн онол, арга, аргачлалыг эзэмшсэн байх ёстой. Учир нь техникийн механикийн онолд тулгуурлан таны мэргэжлийн хичээлүүдийн онолын тооцоо, зарчмууд, арга, аргачлал гарч ирдэг юм. Инженер хүн тооцоо хийж чадахгүй бол техникийг хичнээн ч сайн ажиллуулдаг, засварладаг, тохируулдаг байлаа гээд инженер биш харин сайн ажилчин л юм.
Ажилчин хүн хийгдсэн техниктэй харьцдаг бол инженер хүн ирээдүйд бий болох техниктэй харьцдаг юм
Оюутан хэрхэн суралцах ёстой вэ?
Юуны өмнө хүний юмыг сурч, чадваржих нас богино гэдгийг анхаар. 20 настай сурсан зүйл 35 настай сурсан зүйл чанарын хувьд ялгаатай байдаг. 20 настай байхдаа чиний сурсан зүйл яг адил чармайлт гаргаж 35 настайдаа сурсан зүйлээс хамаагүй чанартай бас бараг мартагддаггүй юм.
Мөнгөө төлөөд сурч байгаа, суралцах бэлэн цаг гарсан, хожим ажилд ороход мэргэжлийн диплом хэрэгтэй зэрэг шалтгаанаас гадна хамгийн гол нь энэ 18-25 насанд сурсан зүйл, олж авсан чадвар хамгийн төгс болдог учираас оюутан хүн идэвхитэй суралцах ёстой. Хожим гэж байхгүй, бүх насаараа сурдаг гэдэг бол нэг талдаа өрөөсгөл юм. Чадвар суулгах мэдлэг олгох гэдэг утгаараа хөтөлбөрт орсон бүх хичээл ялгаагүй чухал юм.
Онолыг ядаж нэг удаа ч гэсэн ойлгож ав. Томъёоны гаргалгааг өөрөө ойлгоод нэг удаа ч гэсэн хий. Бие даалтаа өөрөө шаардлагын дагуу хий. Шалгатын үеэр заавал эргэж сэргээ.
ДаТС-ийн оюутан цаашид амжилттай суралцах нэг үндсэн хичээл бол орос хэл юм.
Орчин үеийн инженер хүн.
Тооцооны ухаан улам боловсронгуй болж байгаа учир хамгийн сүүлийн үеийн онол аргатай байнга танилцах ёстой.
Зураг тооцооны хүчирхэг программуудын аль нэгийг төгс эзэмшсэн байх ёстой. Эдгээр программуудын үндэс нь техникийн механикийн хичээлүүдээр үзэх томъёо, аргууд учир өнөөөдөр дэлхийд гайхамшиг мэт санагдах энэ программуудыг механик инженерүүд бид хамгийн түрүүнд хялбархан эзэмшиж чадна.
Англи хэлийг төгс эзэмшсэн байх ёстой.
Инженер хүний оюун ухаанаар бүтээгдсэн зүйлүүд дэлхийн гайхамшигуудын ихэнх нь байдаг. Хамгийн сүүлд гэхэд 828 м өндөр байшинг Арабын Эмиратын нийслэлд барьсан байна. Инженерийн шинжлэх ухааны гайхамшигийг дурдаад барахгүй бөгөөд бусад хүн төсөөлөхийн аргагүй гайхалтай юм. Монголчууд “дархан хүн бурхан ухаантай” гэдэг. Энэ үг инженер хүнд яг тохирно.
Орчин үед байгалын тэнцвэртэй холбоотойгоор манай одоогийн технологоор цааш явах нь тохирохгүй гэдэг нь нэгэнт харагдаж байна. Хүн төрөлхөтөнд цоо шинэ технологи хэрэгтэй. Үүнийг гагцхүү инженерүүд тэр дотроо механик инженерүүд хийж чадна.
ок
ReplyDeletetiim shuu
ReplyDeleteдахин пост оруулаасай
ReplyDeleteЯ Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.
ReplyDeleteBest Las Vegas Casino Hotels - MapyRO
ReplyDeleteBest Las Vegas 통영 출장마사지 Casino Hotels 2021 - Find the best hotel deals 계룡 출장안마 at MapyRO. 제주 출장마사지 Compare reviews, photos & ratings for best Las 아산 출장마사지 Vegas casinos 안동 출장마사지 in 2021.